Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын үндсэн бүтээцийн угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр 30 барилгын гадна заслал, дотор инженерийн шугам сүлжээний ажлууд 100 хувь дууссан ба дотор заслалын ажлууд үргэлжилж байна.
Мөн тус хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй, үндсэн бүтээц, гадна заслалын ажлууд дууссан ба дотор заслал, гадна тохижилтын ажлууд 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.
“Буянт-Ухаа 2” хороолол нь орон сууцны 9 давхар 48 барилга, 12 давхар 60 барилгатай байхаар төлөвлөгдсөн бөгөөд 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 940 хүүхдийн 2 сургууль, нэгдсэн авто машины 7 давхар гражтай, ард иргэдийн ая тухай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн цогц хороолол юм. Тус хорооллын 2592 айлын есөн давхар 48 барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци шалгаран “Буянт-Ухаа 1” хорооллыг амжилттай барьсан туршлагадаа тулгуурлан “Буянт-Ухаа 2” хорооллыг чанарын өндөр төвшинд хүлээлгэн өгөхийг зорьж байна.
Эх сурвалж: http://ndc.mn/
Leave a Comment