Орон сууц худалдан авах боломжгүй, Ипотекийн 8 хувийн зээлийн шаардлагагыг хангаж чадахгүй байгаа, зээлийн урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх боломжгүй нийгмийн бага, дунд орлоготой иргэдийг хамруулах зорилго бүхий “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөр 3-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх тухай ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга “Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
2016 оны 1 дүгээр сарын 12 өдрийн хуралдаанаар батлагдсан тус хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 16 мянга, орон нутагт 4 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаа бөгөөд иргэдийн орон сууц түрээслэн өмчлөх нөхцөлийг бүрдүүлэхээр судалгааны ажил эхлүүлээд байгаа байна.
А.Гантулга захиралын мэдэгдсэнээр “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртэл жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд иргэд хэдэн жилээр гэрээ хийн түрээслэх хүсэлтэй байгаагаа ТОСК-той хийх гэрээндээ тусгах ёстой. Хөтөлбөрийг төрийн түрээсийн, орон нутгийн түрээсийн, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн өмчийн 3 хэлбэрээр хэрэгжүүлж, орон сууцны ашиглалтыг ТОСК харицах юм байна. Журмыг холбогдох яамны сайд баталсны дараа мөрдөх дотоод журмыг ТОСК баталснаар ирэх 3-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: http://news.barilga.mn/
Leave a Comment