2016 ОНД НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН 203.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭХ АЖЛУУД
Нийслэл энэ онд 427 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс нийслэлийн төсвөөр 203.5 тэрбум, Хөгжлийн банкнаас нийслэлд хэрэгжүүлэх төслүүдэд 120 тэрбум төгрөг, орон нутаг болон улсын төсвөөр 103.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 203.5 тэрбум төгрөгийн дараахь ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
Хот байгуулалтын салбар – 59.3 тэрбум төгрөг
Авто замын салбар – 55.1 тэрбум төгрөг
Нийгмийн салбар – 31.7 тэрбум төгрөг. Үүнээс боловсролын салбарт 53 цэцэрлэг, 26 сургууль, 42 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барьж, 10 цэцэрлэг, 12 сургуулийн их засварын ажлыг 24.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Харин эрүүл мэндийн салбарт 2.1 тэрбум төгрөгөөр Баянзүрх, Баянгол дүүрэгт 100 ортой эрүүл мэндийн төв, Чингэлтэй, Баянгол дүүрэгт 200 ортой хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүрэгт Түргэн тусламжийн төвийн салбар пункт, Баянзүрх дүүрэгт 100 ортой амаржих газар барьж, түргэн тусламжийн 10 автомашин худалдаж авахаар төлөвлөжээ.
Инженерийн дэд бүтэц – 12.9 тэрбум
Нийтийн тээврийн салбар – 11.3 тэрбум
Хот тохижилтийн салбар – 7.5 тэрбум
Төр захиргааны салбар – 6.1 тэрбум
Бусад 19.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.
Leave a Comment