Дараах үндсэн шаардлагуудыг архитектур төлөвлөлтөнд анхаарах хэрэгтэй:
• Гадна гадаргуугийн талбайн хэмжээ буюу барилгын хэлбэр овор багатай байх
• Өмнө зүг рүү харсан хаших бүтээцийн талбайг аль болох их байлгах
• Материалын сонголт, байгалийн гаралтай барилгын материал хэрэглэх
• Барилгад дулаан тусгаарлалт болон дулаан нөөцлөх өндөр чанартай материал, хийц бүтээц хэрэглэх
• Барилгын нарны эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх.
• Нарны идэвхигүй ба идэвхитэй систем ашиглах боломжтой байх
• Өрөөний зохион байгуулалт, бүсчлэл. Өрөөний зохион байгуулалтанд дулаан солилцоо болон агаар сэлгэлтийн онцлогийг харгалзах
• Байгалийн гэрэлтүүлгийг аль болох их урт хугацаатай байхаар тооцоолох
Аливаа барилгыг төлөвлөхөд хэд хэдэн суурь мэдээллүүд тодорхой байх шаардлагатай. Үүнд:
1. Тухайн барилга баригдах газрын шаардлагатай үндсэн нөхцлүүдийг тогтоох ба тухайлбал:
• Цаг агаар (агаарын сар, жилийн дундаж температур, чийглэг, нарны цацрагийн эрчим, нарны өндөр болон азимут, үүлшилт, хур тунадас,салхины хурд чиглэл, тэдгээрийн давтамж)
• Газрын зураглал буюу топограф (газрын өндөржилт, хэвгий)
• Ургамал (мод, ургамлын бүтэц, тархалт)
• Байгалийн ба зохиомол саад (байшин барилгуудын өндөржилт, байршил)
• Хөрсний бүтэц, хөрсний усны түвшин, цэвдэгшилт
2. Барилгад шаардлагатай дулаан цахилгааны эрчим хүчний ойролцоо нөөц, үүсвэр байгаа эсэх. (төвлөрсөн цахилгаан, дулаан хангамж, биомассын эх үүсвэрүүд)
3. Эрчим хүчний хувьд хэмнэлтгэй, байгаль орчинд халгүй байх зорилгоор төлөвлөлтийн болон хийц бүгээцийн боломжит хувилбаруудыг боловсруулж, харьцуулах
4. Санхүүжилтийн боломжит эх үүсвэрййг судлах
5. Ашиглалтын зардлыг урьдчилан тооцоолох
6. Цэвэр усан хангамж болон бохир ус зайлуулах системийн төлөвлөлт зэрэг болно.
Топограф буюу газрын гадаргуугийн өөрчлөлт ихтэй үед хотгор болон хүйтэн агаар хурсан хэсгүүдэд тэгш гадаргуутай газрынхаас 6 хүртэл градус цельсийн нам температуртай байдаг.
Барилгын дулаан алдагдалд салхины нөлөөлөл:
Барилгын гадна гадаргуу болон эзэлхүүний харьцаанаас дулаан алдагдал хамаарах нь
Хөрсний гүнд байрлах хэсгээс хамаарах
Нарны идэвхгүй дулаан ашиглалт
Нарны идэвхигүй системийг төлөвлөхийн тулд тухайн газрын нарны зам, өдөрт ирэх нарны цацрагийн сар болон жилийн дундаж хэмжээг мэдэх нь чухал. Өдөрт ирэх нарны цацрагийн хэмжээг тооцооны аргачлал болон ус цаг уурын станцуудын хэмжилтийн үр дүнг ашиглан тодорхойлно. Нарны замын хувьд нарны өндөр болон азимутаар байгуулагддаг.
Цонхоор алдагдах дулааны алдагдал сүүдэрлэлтээс хамаарах нь
Барилгын өмнө хэсэгт байрлах сүүдрэвчийг өвлийн улиралд нам байрлалтай нарыг бүрэн нэвтрүүлэхээр, харин зун өндөр байрлалтай нарыг сүүдэрлэж байхаар төлөвлөнө. Өмнө хэсэгт навчит мод тарьснаар зун сүүдэрлэж харин өвөл навчсаа унагааснаар нарыг
Энэ хоёр арга нь өвлийн цагт халаалтын дулааны зардлыг, харин зун хөргөлтийн зардлыг бууруулах ач холбогдолтой.
Шилэн гадаргуугийн дулаан алдагдал
Нарны шулуун болон сарнисан цацрагийг шингээснээр гадна хана болон хучилт гадна гадаргуугийн температур өсдөг. Тиймээс барилгын гадна өнгийг бараандуу сонгох нь дулаан алдагдлыг бууруулах бас нэг арга юм. Гэхдээ барилгын гоо зүй, өнгө үзэмжийг давхар анхаарах хэрэгтэй.
Цонхны дулаан тусгаарлагч
Өрөөний зохион байгуулалт
Өрөөнүүд бүгд ижил температуртай байх шаардлагагүй байдаг. Тиймээс өрөөнүүдийг дулаан, сэрүүн гэж ангилан хуваах нь тохиромжтой. Зочны болон ажлын өрөөг аль болох барилгын төв болон өмнө хэсэгт байрлуулж, харанхуй өрөө, унтлагын өрөө, үүдний өрөө зэргийг барилгын хойд хэсэгт байрлуулах нь илүү тохиромжтой.
Leave a Comment