Төслийн нэр: Морнинг Стар Лэнд цогцолбор
Захиалагч: Морнинг Лэнд ХХК
Хаяг: БЗД, 14-р хороо
Талбайн хэмжээ: 38200м2
Зориулалт: Орон сууц
Хийцлэл: Бүрэн цутгамал
Хугацаа: 2015-2016
Сингапур нь олон улсын болон Сингапурын алдартай архитектурын компаниудын зураг төслөөр хийгдсэн гайхалтай барилгуудаараа алдартай хот билээ. Morning Star Residences төслийн архитектур дизайныг хийсэн Ong & Ong компани нь Сингапур улсын хамгийн том архитектур дизайны компаниудын нэг бөгөөд хожим Сингапур улсын ерөнхийлөгч болсон ноён Ong Teng Cheong үүсгэн байгуулсан түүхтэй. Ong & Ong нь Сингапур, АНУ, Хятад, Малайз, Вьетнам, Энэтхэг, Индонез, Мянмар гэх мэт дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Энэ удаад Монголд “Моrning Star Residences” төслийн архитекторийн зураг төслийг боловсруулсан.
ХҮЛЭЭЛГИЙН ҮҮДНИЙ ТАНХИМ
Morning Star Residences –ийн гол хаалгаар ороход 6м өндөр таазтай саруул цэлгэр танхим угтана. Энэхүү танхим болон угтан авах үйлчилгээ /ресепшн/ хэсэг нь таныг болон таны зочидод онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Энэ танхимын зүүн хойд хэсэгт нь тусгай зориулалтын өрөө байх бөгөөд оршин суугчид цагаар түрээслэн уулзалт, төрсөн өдөр гэх мэт хөтөлбөр хийх боломжтой байх юм.
ОРШИН СУУГЧДАД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
Спортын талбай хэрэгсэл нь оршин суугчдад эрүүл, хүчтэй байхын гол түлхүүр юм. Morning Star Residences –д оршин суугчид нь жилийн дөрвөн улиралд ашиглаж болох сагсан бөмбөгийн заал, иж бүрэн тоноглогдсон фитнесс төвөөр үйлчлүүлэх боломжтой. Мөн байрны өмнөх нэг давхарын дээвэрт хөгшид нарлах, хүүхдүүд тоглож наадах гадна орчноос тусгаардагдасан, машины аюул байхгүй,цэцэрлэгжүүлсэн тоглоомын талбайг шийдэж өгсөн. Үүнээс гадна ажилтай, завгүй ээжүүдэд зориулж 500 м.кв талбайтай хүүхдийн цэцэрлэг, тоглоомын төв ажиллах болно.
ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭНЭ
“Morning Star Residences” ганда талбайн тохижилтыг оршин суугчидынхаа эрүүл, аюулгүй орчин, таатай байдалыг бүрэн хангасан байхаар төлөвлөсөн.
Гадна орчин нь нийт 1500 м2 талбай бүхий ногоон байгууламж, зүлэг мод, хүүхдийн тоглоомын талбай амарч суух, сандал явган хүний зам зэргээс бүрдэх бичил цэцэрлэгт хүрэлэнтэй. Бичил цэцэрлэг нь гадна орчноос тусгаарлагдсан автомашины хөдөлгөөнгүй байх бөгөөд энэ нь таны хүүхэд аюулгүй орчинд гадаа чөлөөтэй тоглож наадах боломжыг бүрдүүлэх болно.
МАШИНЫ ЗОГСООЛ
Morning Star Residences нь 2 давхар нийт 126 машин тавих боломжтой дулаан гражтай бөгөөд барилга ашиглалтанд орсноос хойш эхний 2 жилдээ захиалагч компанийн эзэмшилд байх бөгөөд 3 дахь жилээс эхлэн зөвхөн байрны оршин суугчид болон тэдний байрыг түрээслэгч нар ашиглах нөхцөлтэйгээр оршин суугчиддаа худалдан авахыг санал болгох юм. Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахад дүрэмдээ Morning Star Residences-д оршин суудаггүй хүн гражийг ашиглах эрхгүй гэдгийг оруулж өгсөн байна.
Leave a Comment