Салхины эрчим хүч:
- Салхины эрчим хүчний төхөөрөмж нь салхины даралтын энергийг далбаагаараа хүлээн авч голын эргэлтийн механик энерги болгон хургах ба шаардлагатай бол голын эргэлтийн хурдыг өсгөх редуктор тавина. Редукторын нэг талд салхин ротор нь харин нөгө талд нь цахилгаан генератор холбогдоно. Цахилгаан генератор нь голын эргэлтийн энергийг цахилгаан энерги болгон хувиргадаг төхөөрөмж юм. Генераторын гаралтанд дээр салхин цахилгаан станцын төрлөөс хамаараад янз бүрийн хүчдэл гарна. Жишээ нь бага чадалтай салхин цахилгаан станцын гаралтанд 12В гарч байхад их чадлын салхин цахилгаан станц нь 690В гаргадаг. Салхин цахилгаан станц нь хэрэглэгчийн чадлаас хамааран сонголт хийх боломжтойгоор төрөл бүрийн хийц, дезайнтайгаар үйлдвэрлэгддэг.
- Эх газарт уул, нурууны хяр, орой болон харьцагуй өндөр нуруудын хооронд их сунаж тогтсон урт хөндий хоолой зэрэг газрыг салхин парк байгуулахаар сонгодог. Иймэрхүү газарт эх газрын ерөнхий салхинаас гадна орон нутгийн салхи үргэлж илэрч байдаг. Салхины дундаж хурд харьцангуй их байдаг боловч салхины чиглэл хувьсамтгай байдаг онцлогтой
Нарны эрчим хүч:
- Нарны эрчим хүчийг ашиглах технологи гэдэгт нарны цацрагт агуулагдаж буй энергийг өөр төрлийн эрчим хүчинд хувиргах аргууд багтана. Үүнд:
- Фотоэлементийн буюу фото цахилгаан үүсгүүр ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах
- Нарны дулааны энергийг ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах
- Нарны энергээр халсан агаарыг ашиглан турбиныг эргүүлэх замаар цахилгаан эрчим хүч гарган авах (Нарны цамхаг – Solar updraft tower)
- Нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэн эх дэлхий рүү дамжуулах нарны нарны хиймэл дагуул цахилгаан станцыг ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах
- фотоэлектрохимийн хураагуур ашиглан устөрөгч гарган авах
- “Нарны яндан” (solar chimney) ашиглан агаарыг халааж хөргөх
- Нарны дулааныг ашиглан барилга, байгууламжийг шууд халаах гэх мэт олон аргууд байна