Орчуулах
Орчуулах
“И СИ СИ” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод болон гадаад харилцааны хүрээнд зохицуулах үндсэн чиг үүрэг бүхий хэлтэс юм.
Үндсэн чиг үүрэг:
Захирлуудын зөвлөлөөс гаргасан үүрэг даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавих
Компанийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах
Нийгмийн бодлогыг тодорхойлж, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх
БУА-ын төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
Хүний нөөцийн нэгдсэн удирдлагаар хангах, сургалт судалгаа явуулах
“И СИ СИ” ХХК-иас хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд төслийн удирдлага, барилга угсралтын ажлын чанар, стандартыг хангуулж ажиллах чиг үүрэг бүхий хэлтэс юм.
Үндсэн чиг үүрэг:
Олон улсын стандартад нийцсэн төслийн удирдлага, зохион байгуулалтын системийг бий болгох
Шинэ техник, технологи нэвтрүүлэх, стандартжуулах
Төслийн аюулгүй ажиллагаа, чанар, төлөвлөгөөт графикийг хангуулж, хянаж ажиллах
Төслийн үе шатны ажил бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг нэгдсэн мэдээллийн системээр тайлагнах
“И СИ СИ” ХХК-иас хэрэгжүүлж буй төслийн баг болон харилцагч байгууллага хоорондын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах, удирдлагын чиг үүргээр хангах, зохион байгуулах, хяналт тавих замаар санхүү, эдийн засгийн чадамжийг тогтвортой дээшлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий алба юм.
Үндсэн чиг үүрэг:
Компанийн стратеги төлөвлөлттэй уялдуулан санхүүгийн бодлогыг тодорхойлох
Төсөв, гүйцэтгэлийн тайлан мэдээг тайлагнах, хяналт тавих
Төслийн санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулах систем бий болгох
Төслийн үр ашгийн судалгаа, шинжилгээ хийх
Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу зохион байгуулж, хөтөлж явуулах