Манай компани нь Барилга угсралтын ажлыг батлагдсан норм дүрэм, стандартын дагуу өндөр түвшинд гүйцэтгэхэд анхаарлаа хандуулж, барилгад ашиглагдах бараа материалын үйлдвэрлэлийг өөрийн бааз суурь дээр тулгуурлан хөгжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Ингэснээр бараа материалын чанарт хяналт тавих боломжийг олгож байна.
“И СИ СИ” ХХК нь барилга угсралт болон их засварын ажил гүйцэтгэхээс өмнө төслийн эхний шатнаас нь төсөв тооцоо, өртөг зардлыг тооцох, ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргахад барилгын захиалагч, зураг төслийн багийнхантай нягт холбоотой ажилладаг. Ийнхүү хамтран ажилласнаар төслийн ерөнхий зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх , хөдөлмөр хөнгөвчлөх, зардал хэмнэх, барилгыг чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгөх боломж бүрдүүлж байгаа юм.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд энэ онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргалаа. Улс, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сан, инженер хангамжийн байгууллагуудын өөрийн болон урсгал зардал, замын сан, Азийн хөгжлийн банк, Хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын 9 дүүрэг, инженер хангамжийн байгууллагуудын нийт 1153 төсөл арга хэмжээ нэгтгэсэн. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 1153 нэр төрлийн барилга байгууламж дэд бүтэц тохижилтын ажил хийхээр төлөвлөж төсөв хөрөнгийг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Үүнээс давхардсан тоогоор 70 орчим байршилд 150 төсөл арга хэмжээний ажлыг уялдуулан ажиллуулах шаардлагатай байна. Нийслэлийн Засаг даргын А/34 тоот захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотод 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд логистик үйлчилгээнүүдийг уялдуулан, шуурхай зохион байгуулж бэлтгэл хангуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанаас дулааны төв шугамын нягтын шахалт, их засвар шинэчлэлийн ажилтай уялдуулан Улаанбаатар хотын хэрэглэгчдийг халуун усаар бүсчлэн хязгаарлах төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж баталсан.